Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хорио цээрийн
дэглэмийн үед ахуйн хүрээний архидалт тогтмол нэмэгддэг гэдгийг Цагдаагийн
байгууллагаас анхааруулж байна. Тиймээс аймгийн Онцгой комиссын 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдааны шийдвэрээр 2020 оны 11
дүгээр сарын 12-ны өглөөний 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэлх
хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглов.
Мөн бүх нутаг
дэвсгэрийн хэмжээнд хүнсний дэлгүүрээс бусад барааны зах, худалдаа үйлчилгээний
төв, сүм хийд, баар, зоогийн газар, ресторан, караоке зэрэг газрын үйл
ажиллагааг зогсоолоо. Энэхүү хориг
нь мөн дээрх хугацаанд үргэлжилнэ.
Аймгийн Онцгой комиссын
шийдвэрийн хэрэгжилтэд хууль, хяналтын байгууллагууд тогтмол хяналт тавьж
ажиллах аж.