Худалдааны байгууллагууд хэвийн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-11 11:21:53
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

  • 1. Бүх шатны сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг 2020-11-11-ний өдрийн 09:00 цагаас эхлэн энэ 7 хоногийг дуустал,
  • 2. Бар, ресторан, PC тоглоомын газрууд, үзвэр үйлчилгээний үйл ажиллагааг мөн энэ 7 хоногийг дуустал түр хугацаагаар зогсоолоо.
  • 3. Иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэхгүй үүднээс худалдааны байгууллагууд хэвийн ажиллана.
  • 4. Бүх шатны байгууллага, ААН-үүд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах
  • 5. Хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг хориглоогүй бөгөөд Эрдэнэт хотоос гарах орохдоо заавал асуумж бөглөж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах
  • 6. Өглөө нийслэл Улаанбаатар хотоос ирсэн галт тэрэгний зорчигчдыг асуумж бөглүүлэн, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан гэрт нь хариулах
  • 7. Нийслэл Улаанбаатар хот руу зорчсон тохиолдолд иргэд тэнд хөл хорионд орох магадлалтай тул эрсдэлээ тооцоолон зорчих зэрэг шийдвэрийг гаргалаа.
相关新闻