Төрийн албаны ерөнхий шалгалтад 82 хүн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн 362 иргэн бүртгүүлснээс 284 нь оролцож, 82 хүн тэнцжээ.
Шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд тус аймагт амжилттай зохион байгууллаа хэмээн Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбараас мэдээлэв. Энэ удаагийн шалгалт ил тод байдлыг хангах үүднээс шалгалтын үйл явцыг камераар баримтжуулж, шалгуулагч болон сонирхсон иргэдэд шалгалтын үйл явцыг тухайн дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжтойгоор зохион байгуулснаараа онцлогтой болсон аж.