“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-07 12:13:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ЕБС-ийн сурагчдын дунд “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.


Уур амьсгалын өөрчлөлт, түүний хүүхдэд үзүүлж буй нөлөөллийн талаар өсвөр үеийнхэнд ойлголт өгөх, орон нутгийнхаа цаг уурын онцлог, тэдэнд ажиглагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхдүүд өөрсдөө хэрхэн оролцож болох талаар эргэцүүлэн бодох, түүнийгээ дүрслэн илэрхийлэх, үе тэнгийнхнээ уриалах, эерэг нөлөө үзүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулсан байна. Уралдаанд нийт 32 бүтээлийг хүлээн авч, уралдааныг зохион байгуулах ажлын баг шалгаруулалтыг хийж, 11 дүгээр сарын 5-нд шилдэг оролцогчдод шагналыг нь гардууллаа. 

1-р байр- Б.Мичидмаа /Халиун сумын сургуулийн 10-р ангийн сурагч/

2-р байр - Б. Лочин /III сургуулийн 10-р ангийн сурагч/ 

3-р байр – Б.Сүхбат /IV сургуулийн 7-р ангийн сурагч/ тус тус шалгарч, зургийн иж бүрэн хэрэгслээр шагнасан бол шилдэг 20 бүтээлийг шалгаруулан зураач хүүхдүүдийг урамшуулж дпурсгалын зүйлс хадгалуулав. 

Уралдааны шилдэг 23 бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвд хүргүүлсэн байна.


相关新闻