Төрийн албаны ерөнхий шалгалтад эхний өдөр 10 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-07 12:18:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 362 иргэн бүртгүүлжээ.


Үүнээс эхний өдрийн байдлаар 1, 2 дугаар ээлжийн 44 иргэн шалгалтад орсноос 10 иргэн тэнцжээ. Тэдний шалгалт авч буй танхимд дуу, дүрсний камер байршуулан бүтэн бичлэг хийж байгаа бөгөөд шалгалтын явцыг сонирхсон иргэд аймгийн ЗДТГ-ын гуравдугаар байранд ирж хяналт тавих бүрэн боломжтойг холбогдох албанаас мэдээллээ.

Тус аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 6, 7, 8-ны өдрүүдэд өдрийн таван ээлжээр зохион байгуулж буй юм.


相关新闻