Говь-Алтай аймгийн хэмжээнд 300.9 мянган толгой малыг зах зээлд борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-07 12:03:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 25-ны байдлаар мал эмнэлгийн цахим бүртгэлийн системд бүртгэгдсэнээр нийт 300.9 мянган толгой малыг /163 тэмээ, 4963 адуу, 987 үхэр, 20130 хонь, 274670 ямаа/ зах зээлд борлуулаад байна. 


Тус аймгийн Есөнбулаг суманд “Алтайн сүрлэг нуруу” ХХК, “Хүрийн овоо” ХХК, “Наяд натур” ХХК-ууд үйл ажиллагаагаа явуулж байна. “Эрүүл Монгол-Эко Мах” ХХК нь Говь-Алтай аймгаас 60.0 мянган толгой бог мал авахаас 10 дугаар сард 20.0 мянган толгой ямааг худалдан авч Улаанбаатар хот руу тээвэрлээд байгаа ажээ. 

Аймгийн 88 багийн 7255 малчин өрхөд 2020 оны эхэнд 3597.6 мянган толгой мал тоологдсон. Энэ онд 1252.2 мянган толгой эх мал төллөж, ботго 6.8 мянган толгой, унага 26.5 мянган толгой, тугал 21.9 мянган толгой, хурга 392.4 мянган толгой, ишиг 793.8 мянган толгой, нийт 1241.4 мянган төл бойжуулжээ. Харин зүй бусаар 10.0 мянган толгой том мал хорогдож энэ оны хагас жилээр нийт 4829.0 мянган толгой малтай болсон тухай ХХААГ-аас танилцуулав.

Үүнээс дотоодын хэрэгцээнд 336.9 мянган толгой мал, зах зээлд 857.8 мянган толгой мал, нийт 1194.7 мянган толгой малыг худалдан борлуулах тооцоо судалгаа гарсан байна. 


相关新闻