“Монос Хүнс” татан төвлөрүүлсэн хөрөнгөө тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-06 17:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монос Хүнс" ХК татан төвлөрүүлсэн хөрөнгөө тайлагнав. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн энэ оны 9 дүгээр сарын 30-ны байдлаарх зарцуулалтын тайланг ирүүлснээр нийт 8.02 тэрбум төгрөгийг доорх байдлаар зарцуулжээ. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн барилгын өргөтгөл -2.4 тэрбум төгрөг,
  • Тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга -4.3 тэрбум төгрөг,
  • Шинэ технологийн хөрөнгө оруулалт-365.1 сая төгрөг,
  • эргэлтийн хөрөнгө - 874.1 сая төгрөг байна.

Тус компани Монголын хөрөнгийн биржид 2018 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 8.58 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн юм.

Тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

相关新闻