Орхон аймагт шилжин ирж байгаа иргэдийн эмзэг байдлыг бууруулах төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-06 09:12:08
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ НҮБ-ын дэргэдэх Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын /ОУШХБ/ Монгол дахь хөтөлбөрийн менежер Виктор Лутенко Орхон аймагт ажиллаж байна. Түүнийг аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нар хүлээн авч уулзлаа.

Виктор Лутенко хэлэхдээ дотоодын шилжилт хөдөлгөөн бол Монгол Улсын хөгжилд маш чухал үүрэгтэй бөгөөд Эрдэнэт хотын шилжилт хөдөлгөөний талаар тоон мэдээлэл цуглуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.  

Монгол Улс анх 2008 онд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад элсэн орж тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус байгууллага нь төрийн байгууллага, Засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж олон улсын болон дотоодын шилжилт хөдөлгөөнд хувь нэмэр оруулах, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлуудад зөв гарц олоход тусалж дэмжин ажилладаг байгууллага юм. Иймд уг төслийг Орхон аймагт хэрэгжүүлэхээр болсноо уг уулзалтын үеэр танилцуулсан юм. Уулзалтын үр дүнд Орхон аймаг болоод ОУШХБ дотоодын шилжилт хөдөлгөөн буюу тэр дундаа Эрдэнэт хотын шилжилт хөдөлгөөний талаар тоон мэдээлэл цуглуулах ажилд хамтран ажиллахаар боллоо. 

Аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, "Хүн ам ихсэх тусам зах зээл нэмэгдэнэ. Энэ хэрээр хотынхоо хөгжлийн асуудал болоод барилга орон сууцны асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн хотын соёлыг бий болгож, шилжин ирэгсдэд тэрхүү соёлыг түгээн дэлгэрүүлэх асуудлуудад нэн тэргүүнд анхаарч ажиллана" гэлээ. 

 


 

相关新闻