Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжил олгох сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн БОАЖГ-аас аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зөөгч, бармен жолооч, хөтөч тайлбарлагч, өрөөний үйлчлэгч, зочин хүлээн авагч, хаалгач, ачаа зөөгч, тогооч, удирдах ажилтан, менежерийн чиглэлээр мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
БОАЖЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулж байгаа сургалт энэ оны 11 дүгээр сарын 3-7-ныг хүртэл үнэ төлбөргүй үргэлжилнэ.
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99143942, 95144470 утсаар авч өөрийн хүссэн чиглэлээр мэдлэг мэдээлэл олж авах боломжтой юм.
Дорноговь аймагт жилд дотоод, гадаадын 120 гаруй мянган жуулчин ирдэг бөгөөд тэдэнд нутаг орныхоо тухай үнэн зөв мэдээллийг хүргэж, зочилж үйлчлэх хэрэгцээ байгаа тул дээрх сургалтыг зохион байгуулж байгаа гэж албаныхан мэдээлэв.
Сургалтад Дорноговь аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, зочид буудал, ресторан, тээврийн компани, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс хамрагдаж байна.