“Сэлэнгэ 2020”  өртөөт марафон амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-28 14:11:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сэлэнгэ 2020”, "Налайх 2020" өртөөт марафонууд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэгэн зэрэг шинэлэг хэлбэрээр, иргэдийн дунд зохион байгуулсан байна.


Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагааны удирдамжийн хүрээнд явагдсан "Налайх 2020" болон “Сэлэнгэ 2020” өртөөт марафонд нийт 65 багийн 260 иргэн оролцсон. 


“Сэлэнгэ 2020” өртөөт марафоны тухайд түүхийн дурсгалт газар болох Буур хээрийн тал буюу Оргидог булагт зохион байгуулж ахмад, залуучуудын 28 багийн 112 иргэн хамрагдсан байна.



Ахмадын ангилалд 7 багийн 28 хүн оролцож, тэргүүн байрт Б.Энхболд ахлагчтай 0243 дугаар анги; дэд байрт П.Чинзориг ахлагчтай Цагаан нуур сум, гуравдугаар байрт Д.Батцэнгэл ахлагчтай Сүхбаатар сумын 2 дугаар сургууль, тусгай байрт Хилийн цэргийн 0101 анги, Дулаанхан тосгон, Сүхбаатар сум, Мандал сумаас оролцсон баг бүрэлдэхүүн тус тус шалгарчээ.    


Харин Залуучуудын ангилалд 21 багийн 84 хүн хамрагдаж, тэргүүн байрт Б.Дамбацэрэн ахлагчтай Онцгой байдлын газар, дэд байрт Э.Батбаяр ахлагчтай Хилийн цэргийн 0101 анги, гуравдугаар байрт Х.Нямхүү ахлагчтай Баруунбүрэн сум, тусгай байрт Хилийн цэргийн 0101 анги, Хилийн цэргийн 0243 анги, Сэлэнгийн долгио чуулга, Ерөө сумаас оролцсон баг бүрэлдэхүүн тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнагдав.



相关新闻