Шатрын тэмцээнд 120 тамирчин долоон насны ангиллаар оюун ухаанаа сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-26 16:47:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн аварга шалгаруулах шатрын  тэмцээнд 120 тамирчин оролцлоо.


Говь-Алтай аймаг дахь Шатрын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “Мазаалай” театрт боллоо. Тэмцээнд найман сумын 12 сургууль, 20 цэцэрлэгийн нийт 120 тамирчин долоон насны ангиллаар оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 63 өсвөрийн шатарчин шагналт байрт шалгарсан юм.

Тэмцээнийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шатрын холбоо хамтран зохион байгуулж, Ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтай төмөр” компани ажиллав.


相关新闻