Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа.
Энэ сарын 20-нд тус аймгийн Гурвантэс, Булган, Даланзадгад, Цогт-Овоо, Баян-Овоо, Манлай, Ханбогд, Номгон, Цогтцэций сумын нутгаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Мөн Булган, Мандал-Овоо, Даланзадгад, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай сумын нутгаар цасан шуурга шуурахыг Өмнөговь аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Иймд малчид, отор нүүдэлчид малаа бэлчээрт хол гаргахгүй, иргэд холын замд гарахдаа дулаан хувцастай, авто машины бүрэн бүтэн байдлыг хангаж гарахыг санууллаа.