Авто ослоор дөрвөн настай хүүхэд энджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Замын нөхцөлд хурдаа тохируулж яваагүйгээс авто осол гарч, дөрвөн настай хүүхдийн амь хохирлоо.
Өчигдөр орой 19 цагийн орчимд Тарагт сумын 2 дугаар багийн нутаг, “Арвайн тал” гэх газар, улсын чанартай авто замд Hyundai Porter маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай, эрэгтэй Н амь хохирсон гэх ослын хэрэг аймгийн Цагдаагийн газарт бүртгэгджээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр анхаарал, болгоомжтой байж, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж явахыг Цагдаагийн газраас анхааруулж байна.