Хамгийн бага ирцтэй 18-25 насныхан 11,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-15 19:41:50

Төв /МОНЦАМЭ/. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын явцын талаар аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.

19:00 цагийн байдлаар сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт сонгогчийн 55,3 хувь буюу 33884 иргэн саналаа өгсөн байна.

Ирцийн байдлаар хамгийн өндөр нь Баянцагаан сум 70,4 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй Өндөрширээт сум 46.8 хувьтай байгаа аж. Харин хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй 15738 буюу 46,4 хувьтай,  эмэгтэй 18146 буюу 53,6 хувьтай байна. Харин санал өгсөн иргэдийн насны ангиллаар нь авч үзвэл 18-25 насныхан ирц 11,5 хувьтай, 26-40 насныхан 28,7 хувьтай байгаа бол 41-55 насныхан 32,1 хувьтай, 56-аас дээш насныхан 27,8 хувийг эзэлж байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч. Жавзанпагма мэдээллээ.

 

相关新闻