Зуунмод-Манзушир чиглэлийн 7.0 км хатуу хучилттай автозамын ажлын явц 36.1 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Зуунмод-Манзушир чиглэлийн 7.0 км хатуу хучилттай автозамын ажлын явц 36.1 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сар хүртэл зам барилгын ажлыг хийх аж.
Тус авто зам нь хөдөлгөөний
хоёр зурвастай 13 метрийн өргөн далан, долоон метрийн
өргөн зорчих хэсэг, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн
тоноглолтой барих
юм. Зам барилгын
гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК шалгаран ажиллаж байгаа аж.
Энэ онд нэгдүгээр багц буюу 2.3 км замын
ажлыг хийж замын цэгийг сэргээх, зөөврөөр далан, тэгшилгээний үе
байгуулах, ус зайлуулах байгууламж, хоолойн ажил, цементээр бэхжүүлсэн суурь
болон буталсан чулуун суурь байгуулах, суурь асфальтбетон хучилтын ажил хийж
байна.