Завханд 977 хүн зөөврийн хайрцгаар санал өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуулийн дагуу зөөврийн
хайрцгаар санал авах үйл ажиллагааг зохион явуулжээ.
Тус аймагт нийт 993 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 977 хүний саналыг зөөврийн хайрцгаар намуудын ажиглагч нарыг байлцуулан авсан байна. Зарим иргэд өөрсдийн бүртгэлтэй хаяг дээр байхгүй байсан шалтгаанаар санал авч чадсангүй. Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд тус аймагт нийт 47014 хүн санал өгнө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ний өдөр өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.