Цэрэг татлага эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумаас цэргийн жинхэнэ албанд татах цэрэг татлагын ажиллагаа 10 дугаар сарын 10-нд эхэллээ.
Цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж Сайншанд сумын БТСГ-т буй цэрэг татлагын байранд очно.
Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан
боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй,
цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг Зөрчлийн
тухай хуулиар торгох аж.