Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж эх хүүхдийн бие сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-08 21:03:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын харьяат 34 настай эмэгтэй ОХУ-ын Тункен аймгаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор орж ирж Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байна.

Тусгаарлалтын хугацаа дуусаж Эрүүл мэндийн сайдын "Ковид-19" цар тахлын үед тусламж үйлчилгээ үзүүлэх зөвлөмжийн дагуу төрөх дөхсөн эмэгтэйг Хөвсгөл аймгийн эмч нар гараас гарт шилжүүлэн авсан байна. Жирэмсэн эх энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа учраас өнөөдөр Ханх сум руу явууллаа гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.


相关新闻