ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Говь-Алтай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-08 20:53:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян 10 дугаар сарын 8-нд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаачидтай уулзалт хийлээ.


Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тус газраас хийж буй бүтээн байгуулалтын ажил болон техник хэрэгсэлтэй танилцан шинэ бүтээл, оновчтой санал санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлэн алба хаагчдад амжилт хүссэн юм. 

Мөн үеэр тус газрын хамт олон иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж байгаа тухай танилцууллаа.


相关新闻