Томуугийн эсрэг вакциныг харьяа өрхийн Эрүүл мэндийн төвд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-07 21:17:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас ээлжит томуугаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аяныг зохион байгуулж байна. 

Тодруулбал, жил бүр улсын хэмжээнд өрнөдөг дархлаажуулалтын аяныг энэ удаа  “Томуугаас урьдчилан сэргийлье” уриан дор энэ сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. Дархлаажуулалтад аймгийн төвийн 2-5 насны хүүхдүүд болон эрсдэлт бүлгийн иргэд хамрагдаж байгаа юм.  Энэ удаа хийж байгаа вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэсэн томуугийн  А хүрээний Н1N1,  H3N2,  B  хүрээний гэсэн гурван төрлийн вирусээс хамгаалах ач холбогдолтойг ЭМГ-аас онцлон танилцууллаа.

Тус вакцинд 2-3 настай хүүхэд хоёр тун, 4-5 настай хүүхэд нэг тунд хамрагдана. Харин эрсдэлт бүлгийн хүн ам буюу 65-аас дээш насны өндөр настан, архаг суурь өвчтэй, дөрвөн сартайгаас дээш жирэмсэн эмэгтэй, эрүүл мэндийн салбарын ажилчдад Бразил улсад үйлдвэрлэсэн гурван цэнт вакциныг хийж байна. Эдгээр хүмүүс томуугийн эсрэг вакцинаа харьяа өрхийн Эрүүл мэндийн төвд хийлгэхийг холбогдох албанаас мэдээлсэн юм. 


相关新闻