Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-21 11:58:09

Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гаригт буюу тавдугаар сарын 23-нд болж, 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үүний ихэнх нь УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж нарын санаачилсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Л.Болдын боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газар санал өгөх юм байна.

Мөн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх аж.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

1. Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай*

2. Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай

3. Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай

4. Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай

5. Айлчлалын тухай

6.УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

7. УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

8. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

9. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

10. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

11. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай

12. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай

13. Журам шинэчлэн батлах тухай (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох)

14. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай

15. Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2007 оны 354 дүгээр, 2014 оны 332 дугаар тогтоол)

16. Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл

17. Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай

18. Үндэсний архивын сан хөмрөгийг барилгын шинэ цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангийн талаар

19. “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

20. Бусад асуудал

Ч.Ариунболд

相关新闻