"Тандэм инвэст", "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-25 18:16:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 ХК-ийн 26.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий  271.347 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Тандэм инвэст" (VIK+5.03%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+4.32%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" (BNG-14.76%) болон "Оллоо" ХК (OLL-3.85%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.52 хувиар өөж, 17569.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,609,668,418,885.51 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


相关新闻