"Махимпекс", "Орхондалай" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-23 17:55:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 23-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 91.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий  618.644 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Махимпекс" (MMX+13.74%) болон "Орхондалай" ХК (ORD+13.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" (SOR-10.88%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-8.91%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.68 хувиар өсөж, 17228.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ   2,583,479,823,182.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻