"Силк нэт", "Мон Наб" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-21 17:55:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 21-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 36 ХК-ийн 22.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 86.580 хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Силк нэт" (GFG+15%) болон "Мон Наб" ХК (MNB+15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" (MNP-4.20%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH-3.81%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.01 хувиар өсөж, 17381.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,603,139,666,526 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻