Аймаг, сумын нөөцөд 46,0 тн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-21 17:51:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт одоогоор аймаг, сумын нөөцөд өвсгүй, 46,0 тн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй байна.  

“Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоол гарч, аймгийн ажлын хэсэг хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил зохион байгуулах комисс томилогдон ажиллаж байна. Уг комисс цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл хангах ерөнхий төлөвлөгөө батлан, аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгавар гарсан юм. Мөн Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл, 15 сумын аюулгүйн нөөцөд 1950 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй, одоогоор аймаг, сумын нөөцөд өвсгүй, 46,0 тн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй байна. Малчид иргэдийн оролцоотойгоор 12,7 мянган тн өвс, 4,2 мянган тн гар тэжээл, 8,5 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг сумдад хүргүүлээд байна.

Дундговь аймагт болсон говийн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах уулзалтад аймгийн удирдлагууд, ХХААГ-ын дарга нар оролцож, өөрийн аймгийн одоогийн байдал, хүндэрч байгаа асуудлаар санал хүсэлтийг Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь болон бусад албаны хүмүүст уламжилсан байна.  

相关新闻