Солонгосын Хөдөлмөрийн намын 75 жилийн ой тохиож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Ким Ир Сен Ким Жөн Ил Ким Жөн Ун
БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам нь ард иргэдээ бүхий л ялалт руу хөтөлж, чиглүүлдэг Солонгосын хувьсгалын ерөнхий штаб юм.
Хөдөлмөрийн нам нь 1940-өөд оны дундуур байгуулагдсанаасаа хойш БНАСАУ-д ялалт, ард иргэддээ баяр баясгалан, хөгжил цэцэглэлтийг авчрах гэгээн замыг тавьсан түүхт 75 жилийн ойтойгоо золгоод байна.
Японы түрэмгийллээс Солонгосыг чөлөөлөх дайны дараа байгуулагдсан Хөдөлмөрийн нам нь төр болон зэвсэгт хүчин байгуулах, саад бэрхшээл болгоныг даван туулах зэрэг түүхэн шалгуурыг гүнээ ухамсарлаж, ардчилсан шинэчлэл хийж, ард иргэдээ ядуурлаас салгаж аз жаргал, гэрэл гэгээтэй ирээдүйгээр хангаж байна.
Хөдөлмөрийн намын удирдлага дор Солонгосын ард иргэд Эх орноо чөлөөлөх дайнд /1950-1953/ ялалт байгуулж, дэлхийн түүхэнд байгаагүй гайхамшгийг бүтээсэн юм.
Дайны дараа Солонгос улс зуун жилд дахин сэргэхгүй гэж зарим нэг нь ярьж байсан хэдий ч Хөдөлмөрийн нам маш богино хугацаанд эх орноо сэргээн босгож, улс төрийн хувьд хараат бус, эдийн засаг болон батлан хамгаалах салбарын хувьд бие даасан социалист аж үйлдвэржсэн улс болгож чадсан билээ.
Хөдөлмөрийн нам социализм байгуулж, түүнийгээ хамгаалах томоохон шалгууруудтай нүүр тулсны зэрэгцээ дэлхий дахин дахь улс төрийн үймээн самуун болон империалистуудын түрэмгий үйлдлүүдийг хазаарлах зорилгоор Сонгун улс төрийн онолыг баримталж байв. Ингэснээр Хөдөлмөрийн нам улс орон болон ард иргэдийнхээ хувь заяаг хамгаалж, улс орноо хөгжүүлэх замыг тавьсан юм.
Хөдөлмөрийн намын гайхалтай удирдлага дор БНАСАУ хөгжил цэцэглэлтийн алтан үедээ орж, Солонгосын 5000 жилийн түүхэн дэх хамгийн хүчирхэг улс болж байна.
Хөдөлмөрийн нам хувьсгал, бүтээн байгуулалтын бүх үе шат, үе мөчлөгийг бодлогын ямар ч алдаа, хазайлтгүйгээр ялалтын хамт урагшлуулж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт болоод улс орноо нэгтгэх үйл хэрэгт тууштай, чин сэтгэлийн хүчин чармайлт гаргасан билээ.
Хөдөлмөрийн намын удирдан чиглүүлэх үзэл баримтлал бол Кимирсенизм-Кимжөнилизм бөгөөд үүний мөн чанар нь “Ард иргэд хамгийн эхэнд” юм.
Энэхүү үзэл баримтлал нь ард иргэдийн хүсэл шаардлагад нийцүүлэн бүхий л асуудлыг зохицуулж, ард иргэддээ үнэнч гэдэг мөн чанараа үргэлж хадгалдаг.
Түүхийн шуургыг сөрсөн бат бөх цайз, улс орон болон хувьсгалын төлөө мөнхөд дуурсагдах үйл хэрэг бүтээсэн Солонгосын Хөдөлмөрийн нам цаашид гялалзах ялалтын түүхээ бичсээр байх болно.
Ким Ир Сен бол Солонгосын Хөдөлмөрийн намын үүсгэн байгуулагч, Солонгосын мөнхийн удирдагч билээ

Ким Ир Сен тариачидтай ажлынх нь талаар ярилцаж байгаа нь /1958 оны 10-р сар/


Ким Ир Сен тариаланчидтай ярилцаж байна /1959 оны 3-р сар/

Ким Ир Сен эмэгтэй ажилчидтай уулзав /1959 оны 3-р сар/




















































