Хонконгт эмх замбараагүй байдалтай холбогдуулан 10 мянга гаруй хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-09 17:03:49

ХОНКОНГ. /Xinhua/. Хонконгт өнгөрсөн онд өрнөсөн нийгмийн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор 2019 оны зургаадугаар сарын 9-нөөс 2020 оны есдүгээр сарын 6-ны хооронд 10 мянга гаруй хүнийг баривчилсан гэж Хонконгийн Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлжээ.


Баривчлагдсан хүмүүсээс 2210 хүнийг үймээн дэгдээсэн, хууль бусаар цуглаан хийсэн, бусдыг хохироох эд зүйл авч явсан зэрэг хэрэгт холбогдуулан буруутгажээ. Мөн 550 хүний хэргийг шүүхээр шийдвэрлэсэн гэж Цагдаагийн газраас мэдээлсэн байна. 

相关新闻