UFC-гийн анхны монгол тулаанч Д.Батгэрэлийн шинэ тулааны тов гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-09 14:17:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн шилдэг холбоо /UFC/-нд тулалдаж буй, Монгол Улсын анхны тулаанч Д.Батгэрэлийн шинэ тулааны тов гарсан байна.


Тэрбээр 2020 оны 10 дугаар сарын 3-нд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын Яас аралд байдаг “Тулааны арал” дээр АНУ-ын тулаанч Кайлер Филлипстэй тулалдахаар болжээ.


Д.Батгэрэл хамгийн сүүлд UFC 248 өдөрлөг дээр Аргентины тулаанч Гидо Каннеттиг хүнд цохилтоор унаган анхны ялалтаа авсан юм. Харин түүний өрсөлдөгч Кайлер Филлипсийн хувьд хамгийн сүүлд 2020 оны хоёрдугаар сард зохион байгуулсан “UFC Norfolk” өдөрлөгийн тулаанд Габриел Силваг ялж байжээ.

相关新闻