Дилов хутагтын лагшин биеийн адистад шүтээн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-08 17:14:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн музейд Дэмчиг бурхны хувилгаан Дөвчин Дилов хутагт Б.Жамсранжавын лагшин биеийн адистад их шүтээнийг залсан алтан суварга бий.

Уг шүтээнийг зорих иргэдийн тоо их. Учир нь манай музейгээс шинийн 15, 29-нд тус шүтээнийг үзэж, өргөл мөргөл хийх боломжоор хангадаг. Тиймээс үзэгчдийн тоо, шүтэж мөргөх, адис авах гэсэн иргэд олон болжээ. Өнгөрсөн жил гэхэд музей үзэхээр ирж үйлчлүүлсэн 1800 гаруй иргэн тус шүтээнд мөргөж адис авч, шашны танхимыг үзэж сонирхсон байна гэж аймгийн Музейгээс мэдээлэв.

АНУ- ын Нью Жерси мужаас Дилов хутагтын шавийн хүү Гямчо Пяльжи, Монгол Улсаас АНУ-д сууж байсан Элчин сайд асан Б.Алтангэрэл, УИХ-ын дэд дарга асан Я.Санжмятав, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Монголын шашин төрийн зүтгэлтнүүдийн төлөөлөл Завхан аймгийн Алдартны музейд тус шүтээнийг анх 2016 оны 12 дугаар сард залсан ажээ.

相关新闻