Энэтхэгийн цэргүүдийг анхааруулах гал нээсэн хэмээн буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-08 10:38:38

БЭЭЖИН. /CNA/. Энэтхэгийн цэргүүд даваа гарагт хоёр талын хэлэлцээрийг зөрчиж, маргаантай хил дээр манай албан хаагчдын эсрэг анхааруулах гал нээсэн гэж БНХАУ мэдэгджээ. Хоёр талын хурцадмал байдал өсөн нэмэгдсэн үед уг явдал болжээ. 


“Хятадын хилийн цэргүүд нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд “хариу арга хэмжээ” авсан” гэж Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Жан Шуйли өнөө өглөө албан ёсны мэдээллийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.


Уг мэдэгдэлд Хятадын цэргүүд ямар арга хэмжээ авсан талаар тодорхой дурдаагүй бөгөөд тэд хариу гал нээсэн эсэх нь тодорхойгүй байна. Талууд маргаантай бүсэд галт зэвсэг ашиглахаас зайлсхийхийн тулд урт хугацааны турш протоколыг дагаж мөрдсөөр ирсэн боловч уг хэлэлцээрт хэн нэгэн амь насаа алдахаас сэргийлэх заалтгүй ажээ.


Өнгөрсөн зургаадугаар сард болсон хоёр талын мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсантай холбоотойгоор талуудын аль аль нь уг хэсэгт нэмэлт хүч байршуулахад хүрсэн юм.


“Бид аюултай үйлдлээ нэн даруй зогсоож, ийм явдал дахин гарахаас сэргийлэхийн тулд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гал нээсэн бие бүрэлдэхүүнд шийтгэл ногдуулахыг Энэтхэгийн талаас хүссэн” гэж Жан Шуйли мэдэгдсэн байна.


БНХАУ дахь Энэтхэгийн Элчин сайдын яамнаас энэ талаар ажлын бус цагаар тодруулга хүсэхэд хариулт өгөөгүй аж. 

相关新闻