“Автомашингүй, архигүй, тамхигүй өдөр”-ийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-09-06 16:42:12

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Автомашингүй, архигүй, тамхигүй өдөр”-ийг “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” нэрийн дор есдүгээр сарын 06-нд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр төв зам дагуух авто замын хөдөлгөөнийг хааж иргэд, хүүхэд багачуудын тоглон наадаж, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг олгосон бол төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилсан.

Тухайлбал Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлэг, эмийн сангууд, "Мобиком", "Юнител"-ийн салбар, Биеийн тамир спортын газар болон спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулллага, холбоо, клуб, урлаг, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, музей, хувийн хэвшлийн компани аж ахуй нэгжүүд оролцсон юм.

Мөн Сайншанд хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчилснаас гадна зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг иргэдэд хүргэсэн.

Ташрамд дурдахад дээрх үйл ажиллагааг 2018 оноос хойш гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулжээ.




相关新闻