Нийт нутгийн 57 хувьд зуншлага сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-09-02 14:24:07

Дорноговь/МОНЦАМЭ/.Энэ оны наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 57 хувьд буюу Айраг, Даланжаргалан, Иххэт, Өргөн сумын ихэнх, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын зарим хэсэг, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутгаар сайн, 30 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байгаа аж.

Тус аймгийн нутагт хадлан хийх боломж хомс тул жил бүрийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангахад шаардагдах аймаг, сумын өвсний аюулгүй нөөцийг хил залгаа орших Хэнтийд 600 га, Сүхбаатар аймагт 200 га,Дорнод аймагт 200 га, нийт 1000 га талбайд хадлан бэлтгэхээр саналыг аймгийн ХХААГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлжээ. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Алтанширээ Иххэт, Дэлгэрэх суманд  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн  51 өрхийн 50,4 мянган толгой мал намаржиж байна.

相关新闻