"Хурмастын хонгор зул цэцэг" ном уншигчдын гарт хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн утга зохиолын нэгдлийн хамт олон "Хурмастын хонгор зул цэцэг" номыг өлгийдөн авлаа.
МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын гишүүн зохиолч И.Цэндсүрэн дээрх номыг бүтээсэн бөгөөд зохиолч нөхөд, ахан дүүсийнхээ хамт шинэ номынхоо нээлтийг хийлээ. Тус аймгийн номын санд болсон уг номын баярын үеэр зохиогч хэлэхдээ "Өмнө нь би зохиолч нөхдийнхөө номын баяр бүр дээр ирж байсан. Харин өнөөдөр ийнхүү өөрөө шинэ номынхоо баярыг зохиолчидтойгоо хийж байгаадаа баяртай байна" гэлээ. Шүлэг найраг, дурсамжуудаас бүрдсэн уг номыг МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Э.Хархүү шүүн тунгаасан байна. Ийнхүү нэгэн шинэ ном уншигч олныхоо гарт хүрлээ. Тус аймгийн зохиолчид шинэ ном хэвлүүлэх бүртээ ийнхүү номын нээлтээ хийж хэвшсэн бөгөөд зохиолчдын бүтээлийн чанар жил ирэх тусам ахиж буйг онцолж байсан юм.