Цагдаагийн газраас "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээг явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-01 17:02:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад Цагдаагийн газрын алба хаагчид хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалж ажиллалаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын бүс зам, уулзваруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж, хяналт тавин, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Эцэг эхчүүд багш нар, сурган хүмүүжүүлэгчдэд хандан хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Мөн жолооч нарыг сургууль цэцэрлэгийн ойр орчимд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхэд багачуудаа хүндэтгэж болгоомжтой зорчихыг сануулсан юм.
相关新闻