Иран МАГАТЭ-гийн шинжээчдийг хүлээн авахыг зөвшөөрнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /Middle East Eye/. Иран Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /МАГАТЭ/ шинжээчдийг 2000-аад оны эхэн үед үйл ажиллагаа явуулж байсан цөмийн хоёр байгууламж руугаа нэвтрэхийг зөвшөөрөхөөр болжээ.
Ираны нийслэл Техран хотноо МАГАТЭ-гийн
тэргүүн Рафаель Гроссигийн хийж буй айлчлалын үеэр лхагва гарагт
талууд ийнхүү мэдэгдсэн байна.
"Иран МАГАТЭ-гийн
дурдсан хоёр байршил руу нэвтрэх эрхийг тус байгууллагын шинжээчдэд сайн
дураараа олгоно” гэж Р.Гросси, Ираны Цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн
Али Акбар Салехи нарын хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.