Мал угаалга ариутгалын ажлыг долоон сум эхлээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы долоон суманд мал угаалга, ариутгалын ажил эхлээгүй байна.
2020 оны малын ариутгал өмнөх онуудын хувиас доогуур биелэлттэй байна. Учир нь 24 сумаас долоон сум нь ДҮК буюу ариутгал халдваргүйжүүлэлтийн машинаа хүлээж цаг алдсанаас малын угаалга, ариутгалаа эхлээгүй байгаа. Бусад сумын хувьд 20-80 хувийн биелэлттэй явж байна.
Өнөөдрийн байдлаар үхэр 13800, хонь 372000, ямаа 251800 нийт 637600 мал угаалгад хамрагджээ. Харин сэг зэм устгал, ариутгалын ажил 96.5 хувийн биелэлттэй байна. Өмнөх жилүүдийн энэ сард ариутгал халдваргүйжүүлэлт 70-80 хувийн биелэлттэй явагддаг байсан бол энэ онд бороо хур их орсонтой холбогдуулан харьцангуй бага үзүүлэлттэй байгаа гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв.