Идэвхтэй ажил хайгчдын ихэнх нь залуучууд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханд аймаг сумын төвд ажлын байр байхгүйгээс иргэд төв суурин газар руу шилжих хөдөлгөөн ихэссэн байна.
Мөн гэрлэлт нэмэгдсэн хэдий ч, гэр бүл цуцлалт ихсэх хандлагатай байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын тоо өсч байгаа нь ажиллах хүчний хангалттай нөөц бий болсон хэдий ч ажлын байр дорвитой нэмэгдэхгүй байна. Иймээс аймгийн удирдлагууд ажлын байрыг дорвитой нэмэгдүүлэх шаардлагатайг зарлаж залуучуудыг дэмжих олон талын ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Тухайлбал нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгмийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ЖДҮ эрхэлж байгаа иргэдийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тал дээр түлхүү анхааран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил идэвхтэй хайгч иргэдийн 70 хувь нь залуучууд байна. Тэднээс жилд 40 нь л ажлын байраар хангагдаж буй юм.
Завхан Б.Мягмарсүрэн