“Анд Энерги” ХК 30 гаруй нэр төрлийн лед гэрэл үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Анд Энерги” ХК-ийн Эрдэнэт лед гэрлийн үйлдвэр 2014 оноос Эрдэнэт хотын төв гудамж болон гэр хорооллыг гэрэлтүүлж байна.
Өдөрт 300-600 лед гэрэл
үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр
2019 оны шилдэг татвар төлөгч болж 30
гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлээд байна. Өнгөрсөн онд Эрдэнэт
хотын төв гудамж болон албан байгууллагын гадна гэрэлтүүлгийг бүрэн шинэчилсэн
юм. Үүнд орон нутгаас 800 сая төгрөг зарцуулсан байна.
Ташрамд дурдахад тус
үйлдвэр өнгөрсөн онд 220 орчим сая төгрөгийн хувьцаа арилжиж Архангай, Хөвсгөл аймгийн гудамж, талбайн гэрэлтүүлгийг
хийжээ.