Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 39 оюутанд олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан болон сургалтын төлбөрт нь санхүүгийн дэмжлэг шаардлагатай 39 оюутан “Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэг”-т хамрагдлаа. Тэтгэлгийн батламжийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардуулж өгсөн юм.
Тэтгэлэгт хамрагдсан оюутан тус бүрд 550 мянган төгрөг олгодог бөгөөд үүнийг аймгийн “Залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг үндэслэн олгодог юм. Энэ удаа тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан 50 оюутнаас 10 нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800-аас дээш оноо авсан байжээ. Оюутны тэтгэлгийг 2016 оноос олгож байна.
