Дэлгэрмөрөн голд живсэн иргэнийг зургаа дахь өдрөө хайж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Гонгойн-Олом гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т тус сумын харьяат иргэн 34 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхэн 6 дахь өдрөө эрэн хайж байна.
Өчигдөр Гонгойн-Олом гэдэг газраас Хүүшийн булан гэдэг газар хүртэл усаар 70 км-т завиар явж, газраар 60 км-т, 1-2 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20 цаг 55 минутад түр зогсоосон өнөөдөр өглөөний 08 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ажээ.