МАН-ын гишүүдийг чуулганы хуралдаанд оруулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-13 12:48:34

УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг ирц бүрдээгүй шалтгаанаар завсарлууллаа. 

Чуулганы хуралдаан 09.00 цагаас эхэлж, нийт 14 асуудал хэлэлцэхээр товлосон. Гэвч гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учир эхэлж чадалгүй байсаар үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж "Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх хуулиудаас Шүүх байгуулах тухай  хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Тиймээс МАН-ын бүлгээс ядаж 2-5 гишүүнээ хуралдаанд оруулахыг хуралдаан даргалагчийн хувьд шаардаж байна" гэв. 

Үүгээр үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, үдээс хойш 14.00 цагаас Ерөнхий сайдын мэдээллээр хуралдаан эхлэх боллоо. 

Н.Туяа

相关新闻