Хайгуулын 21 тусгай зөвшөөрөл олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАшигт малтмалын газраас сонгон шалгаруулалтаар олгох нэр бүхий 8 талбайг зарлалаа.
Сонгон шалгаруулалтад оролцох саналыг ирэх сарын 13-ныг хүртэл Ашигт малтмалын газрын 207 тоотод сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгөх юм байна. Сонгон шалгаруулт хийх 8 талбайн дэлгэрэнгүй мэдээллийг Ашиг малтмалын газрын цахим хуудсанд байршуулжээ.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 9 удаагийн сонгон шалгаруулалт хийсэн байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгосноос хойш цахим хэлбэрээр 3915 дугаар олгожээ. Үүнээс дугаар авсан 1580 аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2,335 өргөдлийг хянан шийдвэрлэжээ.
Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж буйг албаныхан хэллээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нийт сонгон шалгаруулалтаар 256 мянган га талбайд хайгуулын 21 тусгай зөвшөөрөл олгожээ.
Б.Заяа