Америкийн Конгрессын гишүүд цагдаагийн байгууллагыг шинэчлэх хуулийн төслийг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-26 15:44:12

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ардчилсан намынхны боловсруулсан, цагдаагийн байгууллагыг шинэчлэх тухай хуулийн төслийг пүрэв гаргийн орой баталжээ.  


Ардчилсан намын гишүүд олонхын суудал эзэлдэг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 236 нь уг баримт бичгийг дэмжсэн бол 181 нь эсэргүүцжээ. Баримт бичгийг Бүгд Найрамдах намын зарим гишүүн ч мөн дэмжсэн байна. Одоо хуулийн төслийг Сенатын танхим хэлэлцэх бөгөөд баталсан тохиолдолд Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар илгээнэ.


Тавдугаар сарын 25-нд Миннеаполис хотод африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсаны дараа арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал АНУ даяар өрнөх үеэр ийм хуулийн төслийн тухай яригдаж эхэлсэн юм.


Энэхүү хуулийн төсөлд цагдаагийн практик, хууль сахиулах байгууллагын хариуцлагын асуудлыг өргөн хүрээнд хамруулсан гэдгийг тайлбар тэмдэглэлд нь дурджээ. 

相关新闻