Хүүхдийн тоглоомын талбай тэдэнд эрсдэл дагуулахаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн МХГ-аас аймгийн төвийн хорооллуудын дундах
хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ.
Аймгийн төв буюу Сайнцагаан сумын Мандалговь хотын төв
таван багтай, баг тус бүрт төвийн болон гэр хорооллуудын дунд тоглоомын
талбай гэх сарайж, сэрийсэн, эвдэрч хэмхэрсэн хэдэн төмөр тоглоомууд үеэ
өнгөрөөжээ.
Эдгээр тоглоомуудын стандартын шаардлага хангаж байгаа
тухайд ярих ч хэрэггүй. Энд хүүхдүүд тогловол гэмтэж бэртэхэд ойр, эрсдэлтэй
дүр зураг харагдаж байна.
2006, 2009 онд “Хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг
дэмжих жил” болгон зарлаж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор
дээрх тоглоомын талбайнуудыг байгуулж, тохижуулсан
ч түүнээс хойш 10 гаруй жил ямар ч засвар, тохижилт хийлгүй өдий хүрчээ.
Засгийн газрын 2018 оны 01 тоот албан даалгавраар
тоглоомын талбайн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг сумын болон багийн Засаг даргад
хариуцуулсан байдаг ажээ. Тиймээс аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийсний дараа
холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага, зөвлөмж өгөх ба хэрэв шаардлагыг
биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авна гэдгээ
мэдэгдлээ.