Аж ахуй эрхлэлтийн сургалтад 30 хүн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-25 11:14:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-аас “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдэд “Бизнесээ эхэл” аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгууллаа. Сургалтад найман сумын 30 иргэн хамрагджээ.

Тус сургалтыг “ПОТЕНШИЛ” төвөөс зохион байгуулсан ба оролцогчдод Маркетингийн зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, Гарааны хөрөнгийн эх үүсвэр, санхүүгийн төлөвлөлт зэрэг сэдвийн хүрээнд нийт 36 цагийн хичээл орсон байна.

ХХҮЕГ-аас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь үйлдвэрлэл эрхлэгч 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэдэд 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 5.0 хүртэл сая төгрөгийг хүүгүй олгож, үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг хөтөлбөр юм. 

相关新闻