Өвөрхангайнхан 69.24 хувийн ирцтэйгээр санал өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-24 23:48:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт санал хураалтын ирц 21 цагийн байдлаар 69.24 хувьтай байна.

Тухайлбал, Баян-Өндөр суманд 64.55, Бүрд 71.54, Бат-Өлзий 68.83, Баруунбаян-Улаан 79.46, Баянгол 65.78, Гучин-Ус суманд 70.82, Есөнзүйл 64.73, Зүүнбаян-Улаан 76.16, Богд 73.32, Нарийнтээл 74.72, Сант 70.20, Тарагт 71.41, Төгрөг 76.52, Уянга 67.42, Хайрхандулаан 82.14, Хужирт 68.89, Хархорин 67.21, Арвайхээр 66.10 хувийн ирцтэй байна.

Аймгийн хэмжээнд 74367 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 51524 хүн санал өгчээ. 

相关新闻