Төв аймагт сонгуулийн ирц 24,7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 14 дүгээр тойрогт санал өгөхөөр Төв аймгийн 61837 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнээс 12:00 цагийн байдлаар 15299 сонгогч саналаа өгч, ирц 24,7 хувьтай байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
27 сумын хэмжээнд 96
хэсгийн хороонд өглөөний 07:00 цагт эхэлсэн
санал хураалт өдрийн 12:00 цагийн байдлаар ямар нэгэн зөрчил, гомдол санал ирээгүй хуулийн дагуу хэвийн
үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагма онцоллоо.
Хэсгийн хорооны санал авах
үйл ажиллагаа хуулийн хүрээнд ажиглагчдаа хооронд нь зайтай суулгаж, сонгогчийн
халууныг хэмжиж, амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн бээлий зэргээр үйлчилж
байв. Мөн журам сахиулах, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Цагдаа, Онцгой,
Эрүүл мэндийн байгууллагын ажилчид гадна үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
