97 хэсгийн хороонд санал хураалт хэвийн үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумын хэмжээнд 96 хэсгийн хороонд санал хураалт болж байна. Нийт 61837 сонгогч саналаа өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Өглөөний 07 цагт эхэлсэн санал хураалт хэвийн үргэлжилж байна.
Хэсгийн хороодоос ирүүлж буй мэдээгээр иргэдийн идэвх
оролцоо сайн байгаа бөгөөд COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор
мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна.