Мал хулгайлсан этгээдэд хорих ял оногдууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон тооны мал хулгайлсан этгээдэд зургаан жилийн ял оногдууллаа.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байсан “О” гэгч нь Зүүнбаян-Улаан сумын 4-р багийн нутгаас бусдын 9 тооны хурдан удмын адуу, мөн Архангай аймгийн Хашаат сумын нутгаас бусдын 24 тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагджээ.
Түүнд Эрүүгийн
хуулийн 17 дугаар бүлэгийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д зааснаар
шүүхээс зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн байна.