Сонгуулийн үеэр олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр
үйлчлэхийг түр хориглолоо.
Монгол
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит Сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 06 дугаар
сарын 24-ний өдрийн лхагва гарагт
аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх, соёл
урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах,
мөн худалдаа үйлчилгээний төвүүд гадаа болон битүү талбай /зах/-д үйл ажиллагаа явуулахыг түр хориглосон байна.
Иймд иргэн, аж
ахуй нэгж байгуулага захирамжийн хэрэгжилтийг сайтар мөрдөж, мэргэжлийн
байгууллагуудаас тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг
холбогдох албадаас анхааруулж байна.